ЗГ: Монголыг ЕХ-ны “Хар жагсаалт”-аас хассан тухай албан бичгийг хүлээн авлаа


Манай улсыг татварын зорилгоор хамтарч ажилладаггүй улсуудын жагсаалтаас хассан тухай албан бичгийг Европын холбооноос ирүүлсэн байна. Ийнхүү Европын холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарийн зөвлөлийн хурлаар нэгдүгээрсарын 23-нд гаргасан шийдвэр албан бичгээр баталгаажиж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ирэх гуравдугаар сард хамтарч ажиллах мэргэжилтнүүд ирнэ. Жагсаалтаас хасагдсанаар “гуравдагч хөрш” Европын холбоотой манай улс түншлэл, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд ямар нэгэн саад бэрхшээлгүй боллоо” гэдгийг өмнө нь мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 8, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.