Deutsche Bank: Хоёрдогч зах зээлээс Монголын гадаад бондуудыг худалдаж авахад таатай үе ирлээ


“Deutsche” банкны Сингапур дахь салбарын шинжээч Вячеслав Шилин 2023 онд хугацаа нь дуусах “Гэрэгэ” бонд тэргүүтэй хэд, хэдэн бондыг хоёрдогч зах зээлээс “худалдан авах” таатай үе ирээд байгааг тайландаа онцолсон байна. Олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнийн өөрчлөлт болон ам.долларын ханшийн уналт тэргүүтэй гадаад орчны таатай байдал Монгол Улсад дэмжлэг болж байгааг “Deutsche” банкны шинжээч онцолж байна. Гадаад валютын албан нөөц өсөж, худалдааны тэнцэл сайжирч улмаар ОУВС-ийн ажлын хэсгийн дүгнэлт эерэг гарсан нь цаашдын эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр таамаглах нөхцөл болж байгаа гэж дүгнэсэн. Үүнээс гадна Засгийн газрын гадаад бондын төлөлтүүд 2020, 2021 оноос хүлээгдэж байгаа тул ойрын эрсдэл бага байгааг онцолсон байна. Ирэх хоёр жилийн хугацаанд шинэ өрийн хэрэгсэл гарахгүй болов уу гэсэн таамаг дэвшүүлжээ. Мөн тэрээр ам.долларын бонд гаргасан Азийн бусад улс оронтой харьцуулахад Монгол Улс 2018 онд зээлжих зэрэглэл нь сайжрах хамгийн их магадлалтай улс оронд тооцогдож байгаа гэж үзэж байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 8, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.