Монголбанк: Дотоодын банкны систем төлбөрийн чадварын хувьд “Тогтвортой байна”


Активын чанарын үнэлгээгээр дотоодын банкны систем төлбөрийн чадварын хувьд “Тогтвортой байна” гэж дүгнэсэн тухай Монголбанк мэдээллээ. Харин банкнуудын зээлийн эрсдэлийн удирдлага, барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нөхцөл, шаардлагыг сайжруулах шаардлагатай гэж үнэлсэн байна. Активын чанарын үнэлгээгээр банкнуудын зээлийн багцын чанарыг үнэлэхээс гадна холбоотой үйл ажиллагааны бодлого, журам, зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо, барьцаа хөрөнгө, гуравдугаар түвшний хөрөнгө зэргийг үнэлэх ажиллагаа хийгдсэн гэж Төв банкнаас албан ёсоор мэдээллээ. Активын чанарын үнэлгээ нь Монгол Улсад анх удаа хийгдэж байгаа аж. Үнэлгээний явцад урьдчилан таамаглаагүй хүндрэл, бэрхшээл цөөнгүй гарч байсан ч “PWC” компани болон Олон Улсын Валютын Сантай тухай бүр нь шуурхай арга хэмжээг авч ажилласан гэдгийг Төв банкнаас онцолж байгаа юм. Мөн үнэлгээ 2017 оны III улирлын байдлаар тохируулга хийгдэж гарсан гэдгийг Монголбанк мэдээллээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 14, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.