Тавантолгой ХК 2017 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа


2017 он уул уурхай, тэр дундаа нүүрсний компаниудын хувьд ихээхэн амжилттай жил болж өнгөрлөө. Хятад улс нүүрсний үнийн бууралтыг зогсоох, илүүдэл хүчин чадлыг арилгах болон байгальорчиноо хамгаалах зорилгоор нүүрсний эрэлт болон нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх бодлого баримтласан нь нүүрсний үнэ өсөхөд хүргэж Монголын уул уурхайн салбарын компаниуд болох Эрдэнэс Тавантолгой ХК, Тавантолгой ХК, болон Энержи Ресурс зэрэг компаниудын үйл ажиллагаа ихээхэн сайжирлаа. Тэр дундаа МХБ-д бүртгэлтэй Тавантолгой ХК-ийн борлуулалтын орлого 2017 онд өмнөх оноос 142.4 хувиар өсөж 427.9 тэрбум төгрөг хүрч  141.1 тэрбумын цэвэр ашигтай ажилласан нь түүхэн үзүүлэлт боллоо. 

Тавантолгой ХК нь ногдол ашиг тогтмол тараадаг ба 2017 оны түүхэн орлогоос хэдийн хэмжээний ногдол ашиг тараах нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.


February 15, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.