Япон улсын экспорт 12 хувиар, импорт 7.9 хувиар өсөв


Япон улсын экспорт 2018 оны нэгдүгээр сард 12 хувиар, харин импорт нь 7.9 хувиар өссөн үзүүлэлттэй гараад байна. Улмаар гадаад худалдааны тэнцэл нь 373.3 тэрбум иенийн ашигтай гарчээ. Японы экспорт өнгөрсөн оны туршид өсөлттэй байсан нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн 30 жилд хамгийн урт хугацаанд өсөх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Харин импорт өссөн нь Японы дотоодын эрэлт сайн байгааг илтгэн харуулж байгаа юм. Японы худалдааны хамгийн том түншлэгч орон БНХАУ-д хийх экспортын хэмжээ 30.8 хувиар өссөн бол АНУ-д хийх экспорт 1.2 хувиар нэмэгджээ. Тус улсын экспорт өсөхөд нөлөөлж байгаа хамгийн гол бараа нь хагас дамжуулагч бүтээгдэхүүнүүд байгаа аж. Япон улс жил бүрийн нэгдүгээр сард худалдааны алдагдалд ордог бөгөөд учир нь Цагаан сарын баяртай холбоотойгоор БНХАУ зэрэг бүс нутгийн орнууд олон нийтийн амралт зарласнаар экспортын хэмжээ огцом буурдаг байна. 2018 онд Сар шинийн баяр хоёрдугаар сарын 16-нд эхэлсэн учраас энэ байдал хоёрдугаар сарыг дуустал үргэлжлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 20, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.