Southgobi Resources: “Southgobi Sands” ХХК-ийн асуудал бүрэн шийдэгдсэн


“Southgobi Sands” компанийн татвараас зайлсхийсэн хэрэгтэй холбоотой асуудал бүрэн шийдэгдсэнийг толгой компани болох “Southgobi Resources” албан ёсоор зарлалаа. Компани албан мэдэгдэлдээ Монгол Улсын Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ “Southgobi Sands ХХК бүрэн биелүүлсэн гэжээ. Мөн татвараас зайлсхийсэн асуудалтай холбоотой хэргийн шүүхийн шийдвэрийг албадан хэрэгжүүлэх ажиллагаа дуусгавар болсныг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус компанид мэдэгдсэн тухай дурдсан байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор талууд цаашид нэхэмжлэл гаргах боломжгүй болж байгаа аж. “Southgobi Sands-ийн толгой компани болох Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Southgobi Resources” компани нь Өмнөговь аймаг дахь Овоот толгойн ордод үйл ажиллагаа явуулдаг юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


February 21, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.