БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын худалдан авагч менежерүүдийн индекс буурав


БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын худалдан авагч менежерүүдийн индекс 2018 оны хоёрдугаар сард 50.3 нэгжтэй гарч, сүүлийн 19 сарын хамгийн доод цэгт хүрлээ гэж тус улсын Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Түүнчлэн үйлчилгээний салбарын худалдан авагч менежерийн индекс өмнөх сараас буурч, 54.4 нэгжид хүрсэн байна. Хоёрдугаар сард Сар шинийн баяр тохиож, зоогийн газар, дэлгүүр, кино театраас бусад үйлдвэрлэл, үйлчилгээний салбар түр зогсонги байдалд орж, эрэлт, борлуулалтын хэмжээ багассан нь индекс буурах гол шалтгаан боллоо гэж албаныхан мэдэгджээ. Хэдий тийм боловч улирлын чанартай хүчин зүйлс урт хугацаандаа үргэлжлэхгүй гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 1, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.