ЕВРОПЫН ХОЛБОО ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫН ОРЛОГОД НОГДУУЛАХ ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ЗАРЛАНА


Европын Холбоо дэлхийн томоохон технологийн компаниудын орлогод ногдуулах татварын хэмжээг энэ сард албан ёсоор зарлахаар болсон байна. Францын Сангийн сайд Брюно Ле Мэрийн мэдэгдсэнээр “Орлогод ногдуулах татварын хэмжээ 2-6 хувь байх” ажээ. “Гэхдээ мэдээж зургаагаас илүү хоёр хувьд илүү ойр байна” гэдгийг тэрбээр онцолж байгаа юм. Орлогод нь татвар ногдуулах томоохон компаниудын тоонд “Amazon”, “Alphabet”, “Facebook” зэрэг компаниуд багтаж байна. Эдгээр компаниудыг Европын татвар багатай улс орнуудыг ашиглаж, хэтэрхий бага татвар төлж байна гэж олон улс шүүмжлэх болоод байгаа юм. Татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх улсуудын тоонд Францаас гадна Итали, Герман болон Испани багтжээ. Харин технологийн компаниудын хөрөнгө оруулалт эдийн засагт нь чухал хувь нэмэр үзүүлдэг Ирланд улс татварын шинэчлэлийг эсэргүүцэж байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 6, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.