“ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО


“Жуулчин Дюти Фрий” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн №01 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 10,000 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг бүртгэлийг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн компанийн байранд дээрээс олгох ба хэрэв хувьцаа эзэмшигчид хүссэн тохиолдолд харилцах данс руу нь шилжүүлэх замаар олгохоор шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж


March 6, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.