Металлуудад гаалийн татвар ногдуулах Дональд Трампын шийдвэр ямар нөлөөтэй вэ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ган, хөнгөн цагаан үйлдвэрлэгч дотоодын компаниудаа хамгаалах зорилгоор эдгээр металлуудад импортын татвар ногдуулахаар төлөвлөж байна. Тэрбээр гангийн импортод 25 хувийн татвар ногдуулахаа мэдэгджээ. Үүнээс өмнө Жорж Бушийн засаг захиргаа 2002 оны гуравдугаар сард ган бүтээгдэхүүн, гангийн бэлдэцэд 30 хувийн гаалийн тариф ногдуулж байсан юм. Үүгээр ч зогсохгүй дотоодын гангийн үйлдвэрлэлд эрсдэл учруулж болохуйц бусад металл, бүтээгдэхүүнүүдэд 15 хувийн гаалийн тариф ногдуулж байсан аж. Хэдий тийм боловч энэ шийдвэр нь худалдааны салбар, эдийн засгийн өсөлт, ажлын байранд төдийлөн эерэгээр нөлөөлөөгүй гэдгийг ажиглагчид онцолж байна. Тухайлбал, дээрх шийдвэрийн дараа металл, машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарын ажлын байрны тоо 50 мянгаар, гангийн хэрэглээний салбарт 197 мянгаар буурсан байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 6, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.