ХУВЬЦААНЫ БАГЦЫН АРИЛЖААНЫ ҮНИЙН ДҮНГИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧИЛЛӨӨ


Зах зээлийн оролцогчдоос ирүүлсэн хүсэлтийн дагуу хувьцааны багцын арилжааны үнийн дүнгийн доод хэмжээг 250.0 сая төгрөг байсныг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/32 дугаар тушаалын дагуу 100.0 сая төгрөг болгон өөрчлөлт орууллаа. Багцын арилжааны үнийн дүнгийн өөрчлөлтийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөнө.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж


March 6, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.