Европын Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувьд хэвээр үлдээлээ


Европын Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Үүнээс гадна шаардлагатай тохиолдолд бонд худалдан авах хөтөлбөрөө эрчимжүүлнэ гэсэн өмнөх амлалтаа эргэн харахаар шийдвэрлэжээ. Учир нь Евро бүсийн эдийн засаг цаашид инфляцыг хөөрөгдөлгүйгээр өсөх боломжтой гэж тус банкны удирдагчид харж байгаа юм. Хэдий тийм боловч сард 30 тэрбум еврогийн бонд худалдан авах хөтөлбөрөө есдүгээр сарын эцэс хүртэл үргэлжлүүлнэ гэдгийг дахин нэг удаа бататгасан байна. Эдийн засгийг дэмжих бонд худалдан авах хөтөлбөрөө зогсоосноор еврогийн ханш ам.долларын эсрэг чангарна гэж тооцож байгаа ажээ. Үүнээс гадна Европын Төв банкны тэргүүн Марио Драги “Евро бүсийн эдийн засгийн өсөлт цаашид эрчимжих төлөвтэй байгаа”-г онцолсон байна. Үүний зэрэгцээ тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хөнгөн цагаан болон гангийн импортод гаалийн татвар ногдуулах шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлж, “Нэг талыг барьсан шийдвэр аюултай” гэдгийг анхааруулжээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 9, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.