Rio Tinto: West Angelas уурхайд автомат жолоодлоготой хүнд даацын автомашинууд ашиглана


Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Rio Tinto” групп энэ жилээс West Angelas уурхайдаа автомат жолоодлоготой хүнд даацын автомашинуудыг ашиглана гэж мэдэгдлээ. Энэ нь Австралийн баруун хэсэг дэх төмрийн хүдрийн уурхайнууддаа энэ технологийг ашиглаж байгаа тав дахь тохиолдол юм. West Angelas уурхайд тавдугаар сараас ашиглаж эхлэх AHS технологиор тоноглогдсон 15 даацын автомашиныг энэ сараас туршилтад явуулах юм байна. “Rio Tinto” компани 10 жилийн өмнөөс тус уурхайд энэхүү технологийг туршиж эхэлсэн аж. Үүнээс хойш автомат жолоодлоготой автомашинуудаар тээвэрлэсэн төмрийн хүдэр, хаягдал материалын хэмжээ тэрбум гаруй тонныг давжээ. Дээрх шинэчлэлийг онцгой амжилт гэж үзэж байгаагаа тус компанийн удирдлагууд илэрхийлээд байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 9, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.