Олон улсын эрэлт БНХАУ-ын эдийн засагт эерэгээр нөлөөлж байна


БНХАУ-ын эдийн засгийн гол үзүүлэлтүүд оны эхний хоёр сард шинжээчдийн таамгаас давсан эерэг үзүүлэлттэй гарлаа. Тухайлбал, тус улсын аж үйлдвэрийн гарц нэг, хоёрдугаар сард жилийн дүнгээр 7.2 хувиар, хөрөнгө оруулалт 7.9 хувиар өссөн байна. Мөн жижиглэн худалдааны үзүүлэлт 9.7 хувиар өсжээ. Үүнд олон улсын эрэлт өндөр байсан нь голлон нөлөөлсөн байна. Хэдий тийм боловч энэ онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хурд саарна гэж эдийн засагчид тооцоолж байна. Тус улсын Засгийн газар энэ онд эдийн засгаа 6.5 хувиар өснө гэсэн таамаг гаргаад байгаа юм. Түүнчлэн БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин “Өсөлтийн тоо хэмжээнээс илүү чанар чухал” гэж онцолжээ. Үүнээс гадна БНХАУ-ын эдийн засагт өр, зээл, төсвийн алдагдлаас гадна худалдааны салбарт эрсдэлүүд гарч байгааг шинжээчид онцолж байна. Тус улсын банкнуудын зээл олголтын хэмжээ түүхэн дээд түвшиндээ хүрч өсөөд байгаа ажээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 15, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.