Glencore: Австрали дахь хоёр уурхайн “Rio Tinto”​-ийн эзэмшлийг 1.7 тэрбум ам.доллараар худалдан авна


“Glencore” компани “Rio Tinto”-оос Австрали дахь “Hail Creek” нүүрсний уурхайн 82 хувийг, “Valeria” нүүрсний уурхайн 71.2 хувийг нийт 1.7 тэрбум ам.доллараар худалдаж авахаар боллоо. Уурхайн бусад эзэмшигч ч мөн “Glencore”-т хувиа зарах боломжтой юм байна. Үлдэгдэл хувьцааны мөнгөн дүн 340 сая ам.доллараар хэмжигдэж байгаа аж. “Hail Creek” нүүрсний уурхайн батлагдсан нөөцийн хэмжээ 794 сая тонн харин “Valeria” уурхайн батлагдсан нөөцийн хэмжээ 762 сая тонн гэж тогтоогджээ. “Rio Tinto” нүүрсний бизнесээс гарах зорилтынхоо хүрээнд энэхүү хэлцлийг хийж байгаа юм. Харин “Glencore” хэлцлээр дамжуулан Австрали дахь нүүрсний зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэх зорилготой ажээ. “Glencore” өмнө нь VI сард “Yancoal” компаниас Австралийн “Hunter Valley” уурхайн 16.6 хувийг худалдаж авсан.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 22, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.