TRQ: “Оюу Толгой”-ийн гүний уурхайн V босоо амны нэвтрэлт эцсийн гүнд хүрсэн


“Оюу Толгой”-ийн гүний уурхайн V босоо амны нэвтрэлтын ажлыг гүйцэтгэж, эцсийн гүн буюу 1178 метрийн гүнд хүрсэн талаар “Turquoise Hill Resources” компани мэдээллээ. 2017 оны IV улиралд энэхүү V босоо амны бохир агаар зайлуулах сэнс суурилуулах ажлыг эхэлж, 2018 оны II улиралд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. V босоо ам нь 6.7 метрийн диаметртэй, агааржуулалтын үүрэгтэй хоолой бөгөөд улмаар энэ нь гүний уурхайн үйл ажиллагааны хүчин чадлыг сайжруулахад тустай юм байна. Үүнээс гадна II босоо амны нэвтрэлтийг нэгдүгээр сард дуусгажээ. 2018 оны туршид тоноглолын ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа аж. Ийнхүү гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил амжилттай үргэлжилж байгаа гэдгийг “Turquoise Hill Resources” компани онцолж байна. Харин хувьцааны ханшийн хөдөлгөөнийг харвал Торонтогийн Хөрөнгийн биржид мягмар гарагт 1.17 хувиар буурчээ. “Rio Tinto”-ийн хувьцааны ханш Австралийн Хөрөнгийн биржид 0.67 хувиар өсөж лхагва гарагийн арилжааг эхэллээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 22, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.