World Economics: Монголын борлуулалтын менежерүүдийн индекс өсөлтийн бүсэд шилжлээ


Сүүлийн дөрвөн сард уналт ажиглагдаж байсан Монголын борлуулалтын менежерүүдийн индекс III сард өсөлтийн бүсэд шилжиж, 51.8 нэгжид хүрснийг “World Economics” байгууллага мэдээллээ. Энэ нь Монголын бизнесийн орчны итгэл сэргэж байгааг харуулж байгаа юм. Тус индекс нь эдийн засгийн өсөлтийн хурд, чиглэл тодорхойлдог. Мөн хувийн хэвшлийнхний борлуулалт хариуцсан удирдах албан тушаалтнуудын үнэлгээнд тулгуурласнаар бодит дүнхаруулдаг гэж дүгнэдэг байна. Мөн энэ сард зах зээлийн өсөлтийн индекс өсөж сүүлийн зургаан сарын дээд цэгт хүрсэн. Түүнчлэн бизнесийн итгэлийн индекс өсөлтийн бүсэд хадгалагдаж байгааг “World Economics” байгууллага онцоллоо. II сарын байдлаар энэ үзүүлэлт 53.4 нэгж хүрч байсан бол энэ сард 60 нэгж дөхөөд байгаа юм. Бизнес эрхлэгчдийн итгэл 2016 онд 30 нэгжийн түвшинд хүрээд байсан. Түүхий эдийн экспорт, дотоодын эрэлт нэмэгдсэний үр дүнд эдийн засаг таамагласнаас өндөр гүйцэтгэлтэй гарч байгааг ОУВС өмнө нь онцолсон. Мөн эдийн засгийн өсөлт 2018 онд таван хувь, 2019 онд 6.3 хувьд хүрэх тооцоо гарсан байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 22, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.