Европын Холбоо технологийн салбарын томоохон компаниудын татварыг нэмж магадгүй


Европын Холбоо технологийн салбарын томоохон компаниудын татварыг нэмэгдүүлж магадгүй байна. Хэрэв энэ санал Европын Холбооны Сангийн сайд нарын дэмжлэгийг авбал “Google”, “Amazon”, “Facebook” зэрэг АНУ-ын томоохон цахим компаниудад шууд нөлөөлөхийг шинжээчид онцолжээ. Европын Холбооны төлөөлөгчдийн оруулсан саналд “Европт жилийн 50 сая евро ба түүнээс дээш орлого олж буй компаниуд нэмж гурван хувийн татвар төлөх шаардлагатай” ажээ. Үүнд 150 орчим компани багтаж байгаагийн хагас нь АНУ-ын компаниуд байна. Одоогоор цахим компаниуд энгийн компанийнхаас 2.4 дахин бага буюу 9.5 хувийн татвар төлж байгаа юм. Энэ талаар Европын эрх баригчид пүрэв гарагт Брюссель хотноо болох чуулга уулзалтаар хэлэлцэх юм байна. Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ган, хөнгөн цагааны импортдоо татвар ногдуулсантай холбоотойгоор Европын Холбоо хариу арга хэмжээ авч магадгүй байгаа юм. Мөн Дональд Трамп Ираны цөмийн хэлэлцээрээс татгалзсан нь Европын бизнесүүдэд сөрөг нөлөөтэйг ажиглагчид онцолж байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 23, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.