Glencore: Кобальтын бусад ордоо БНХАУ-д худалдахад бэлэн байна


БНХАУ-ын кобальтын орд эзэмшлийн хэмжээг тасралтгүй нэмэгдүүлж, Европын орнууд цахилгаан автомашин үйлдвэрлэх нөөцгүй болж магадгүй гэж “Glencore”-ийн Гүйцэтгэх захирал Айван Глазенберг анхаарууллаа. Конго улс дэлхийн 10 том кобальтын уурхайн зургааг нь эзэмшдэг. Гэхдээ БНХАУ-аас орж ирж байгаа хөрөнгө оруулалтын тусламжтайгаар 2022 онд энэ тоо ес болж өсөх боломжтой аж. Кобальтын ямар ч нөөцгүй ч БНХАУ дэлхийн кобальтын боловсруулах үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг. “Glencore” кобальтын нийт нөөцийнхөө 33 орчим хувийг цэнэг хураагуур дахин боловсруулагч БНХАУ-ын “Gem” компанид зарах болсноо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Хэрэв цаашид үнэ тохиролцвол кобальтын бусад ордоо БНХАУ-д зарахад бэлэн байгаагаа “Glencore”-ийн Гүйцэтгэх захирал онцолжээ. Кобальтын үнэ сүүлийн хоёр жилийн хугацаанд дөрөв дахин нэмэгдэж, энэ долоо хоногт нэг тонн нь 89 мянган ам.доллар хүрээд байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 23, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.