АНУ: ЕХ болон Канад, Мексик тэргүүтэй 6 улсыг хөнгөн цагаан, гангийн татвараас чөлөөллөө


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбоо болон бусад зургаан улсыг ган, хөнгөн цагааны импортын тарифаас түр хугацаагаар чөлөөллөө. Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-тай худалдааны хэлэлцээр байгуулсан улс орнуудыг тарифаас чөлөөлөх асуудлыг авч үзэхээр шийдсэн гэдгийг АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер онцолсон байна. Ингэснээр Австрали, Аргентин, Бразил, Канад, БНСУ, Мексик болон Европын Холбооны орнууд тавдугаар сарын нэгэн хүртэл зарим металлын импортын татвараас чөлөөлөгдөж байгаа юм. Харин ирэх тавдугаар сараас хойш дээрх шийдвэрээ хэвээр үлдээх эсэхээ тэдгээр улсуудтай хийж байгаа яриа хэлэлцээрийн үр дүнгээс хамааран эцэслэнэ гэж Цагаан ордон мэдээллээ. АНУ-ын хувьд үндэсний ашиг сонирхлоо хамгаалахын тулд ган болон хөнгөн цагааны импортод гаалийн татвар ногдуулахаар болсон юм. Энэ шийдвэр гуравдугаар сарын 23 буюу энэ баасан гарагаас хэрэгжиж эхлээд байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 26, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.