“Chalco” компани 217.9 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ


Хөнгөн цагааны үйлдвэрлэлээр БНХАУ-д тэргүүлэгч “Chalco” компани 2017 онд 217.9 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. Жилийн дүнгээр тооцвол энэ нь 274 хувиар өссөн үзүүлэлт боловч шинжээчдийн таамагт хараахан хүрээгүй байна. Байгаль орчны бохирдлыг бууруулах БНХАУ-ын Засгийн газрын бодлого үйлдвэрлэлийн гарцыг бууруулж, хөнгөн цагааны ханшийг өсгөсөн нь тус компанийн ашиг нэмэгдэхэд нөлөөлснийг тайландаа онцолжээ. Хэдий тийм боловч ашиг нь шинжээчдийн таамагт хүрээгүй нь оны эцсийн гурван сард хөнгөн цагааны ханш есөн хувиар унасантай холбоотой юм байна. Үүнийг салбарынхан өвлийн улиралд үйлдвэрүүдийн гарцыг хязгаарлах Засгийн газрын бодлого хангалттай түвшинд хэрэгжиж чадаагүйтэй холбоотой гэж тайлбарлажээ. Үүнээс гадна хилийн чанадад нэг орчим тэрбум ам.долларын бонд гаргах удирдлагуудын саналыг Төлөөлөн Удирдах Зөвлөл дэмжсэн гэдгийг “Chalco” компани мэдээллээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 26, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.