Rio Tinto” нүүрсний бизнесээс татгалзсаар байна


“Rio Tinto” групп 2014 оноос хойш нийт 6.5 тэрбум ам.долларын нүүрсний бизнесээ худалдаад байна. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт тус компани Австрали дахь “Winchester South” нүүрсний уурхайн 75 хувийн эзэмшлээ “Whitehaven Coal Limited” компанид 200 сая ам.доллараар худалдах болсноо зарласан юм. Мөн Австрали дахь нүүрсний хоёр ордын эзэмшлээ 1.7 тэрбум ам.доллараар “Glencore”-д шилжүүлэхээр болоод байна. Цаашид “Rio Tinto” төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагааны бизнест төвлөрөхөөр зорьж байгаа ажээ. Харин АНУ болон БНХАУ-ын хооронд үүсээд байгаа худалдааны зөрчил, бие биедээ гаалийн татвар ногдуулж байгаа нь “Rio Tinto”-ийн бизнест шууд нөлөө үзүүлэхгүй гэдгийг тус компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак онцоллоо. Хэдий тийм боловч “Дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болох”-ыг үгүйсгэсэнгүй. “БНХАУ-ын хувьд байгаль орчны бохирдлыг бууруулахын тулд энэ жил гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа таван хувиар бууруулахаар зорьж магадгүй байгаа. Энэ нь өндөр чанартай төмрийн хүдрийн эрэлтийг тогтворжуулна. Улмаар энэ нь том боломж” гэж Жан Себастьян Жак үзжээ. Мөн “Хөнгөн цагааны дунд болон урт хугацааны төлөвт итгэлтэй байна” гэсэн байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


March 26, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.