“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 30.55 сая ам.долларын санхүүжилт орж ирлээ


Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл гурав дахь шатны үнэлгээний дараа Монгол Улсад 30.55 сая ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Энэ санхүүжилт гуравдугаар сарын 30-ны өдөр Монголбанкны дансанд шилжин орж, улмаар гадаад валютын улсын нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүлсэн тухай Монголбанкнаас мэдээллээ. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Олон Улсын Валютын Сангаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 152.8 сая ам.долларт хүрээд байна. Үүнээс гадна “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнууд 2017 онд Монгол Улсад 728 сая ам.долларын санхүүжилт хийсэн бол 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хийгдэхээр хүлээгдэж байгаагаас ийнхүү эхний 30.55 сая ам.долларын санхүүжилт орж ирлээ.

Эх сурвалж: Монголбанк


April 4, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.