“Alibaba” компани “Ele.Me”-ийг эзэмшилдээ авлаа


БНХАУ-ын “Alibaba” компани хүнс хүргэлтийн “Ele.Me” старт-ап компанийг бүрэн эзэмшилдээ авсан байна. Ингэснээр “Alibaba” компани хурдацтай тэлж буй БНХАУ-ын хүнс хүргэлтийн үйлчилгээний бизнест оролцоогоо нэмэгдүүлэх боломжтой болж байгаа ажээ. “Ele.Me” компанийн үнэлгээ 9.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм. Одоогоор “Alibaba” хэлэлцээний дүнг зарлахаас татгалзсан байна. “Alibaba” компани болон “Ant Small”, “Micro Financial Services” групп “Ele.Me”-ийн 43 хувийг эзэмшдэг байжээ. Хэлэлцээрийн дүнд “Baidu”-ийн эзэмшиж байсан бүх хувьцааг эзэмшилдээ шилжүүлж авсан гэж эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 4, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.