Дэлхийн банк: 2018 онд Монгол Улсын ДНБ 5.3 хувиар өсөх төлөвтэй байна


Дэлхийн банкны таамгаар эдийн засгийн өсөлт бага зэрэг нэмэгдэж энэ онд 5.3 хувьд хүрэх хүлээлттэй байна. Харин 2019-2020 онд зургаан хувь давах төлөвтэй байгаа ажээ. Дунд хугацаанд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт болон уул уурхайн салбартай хамаарал өндөртэй салбарууд эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэхээр байна. Ерөнхий дүгнэлт Азийн Хөгжлийн банкнаас танилцуулсан төсөөлөлтэй давхцаж байна гэхэд болохоор байгаа аж. Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жон-Паскаль Нгану “Эдийн засгийн өсөлтийг ирээдүйд тогтвортой үргэлжлүүлж, түүхий эдийн зах зээлээс хамаарах хамаарлыг бууруулахын тулд хөгжлийн урт хугацааны нөөц бололцоог нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй,” гэдгийг онцоллоо. Жижиг эдийн засагтай зарим орнуудын хувьд түүхий эдийн үнийн өсөлтийн улмаас эдийн засгийн төлөв ерөнхийдөө эерэг байна гэж дүгнэсэн байна. Мөн дөрвөн гол эрсдэл байгааг Монгол Улсыг хариуцсан эдийн засагч мэдэгдлээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 13, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.