Инфляцийн жилийн өсөлт саарав


Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдсэн жилийн инфляцийн түвшин улсын хэмжээнд гуравдугаар сард 6.6 хувьд хүрч, хоёрдугаар сарын үзүүлэлтээс 0.3 нэгж хувиар доогуур тогтсон байна. Энэ удаад цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 23.4 хувиар өссөн нь инфляцийн жилийн өсөлтийг тодорхойлжээ. Оны эхнээс хойш хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ дунджаар 3.2 хувиар өссөн байна. Үүнд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ оны эхнээс 7.4 хувиар, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 5.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд энэ онд инфляцийн түвшнийг найман хувьд барих зорилт тавиад байна. Мөн энэ онд инфляцийн өсөлт Төв банкны зорилтот түвшинд тогтворжих төлөвтэй байгааг инфляцийн төлөв байдлын тайланд онцолж байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 13, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.