Petro Matad: Хэтийн төлөв сайтай хэд хэдэн цэг шинээр тогтоосон


Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компани үйл ажиллагааны шинэчилсэн мэдээллээ танилцуулсан байна. Төгрөгийн сав газар хийсэн гурван хэмжээст чичирхийллийн судалгааны урьдчилсан мэдээллээс харахад хэтийн төлөв бүхий “Шонхор” хэсэг анх тооцоолж байснаас хэмжээний хувьд жижиг байсан учир өрөмдлөгийн хөтөлбөрөөс хасжээ. Хэдий тийм боловч хэтийн төлөв сайтай өөр хэд хэдэн цэгийг тогтоосон гэдгийг тус компани мэдээлэлдээ дурдсан байна. Таацын сав газрын “Ирвэс” хэсэгт тавдугаар сараас өрөмдлөгийн талбайг бэлтгэж эхлэх бөгөөд шаардлагатай зөвшөөрлүүд дөрөвдүгээр сарын эцсээр шийдэгдэх товтой байгаа аж. Үүний дараа IV блокийн “Тахь” хэсгийн өрөмдлөгийн ажил эхлэх товтой байгаа юм байна. Үүнээс гадна XX блокийн өрмийн цамхгийн сонгон шалгаруулалтын үйл явц удахгүй дуусах бөгөөд өрөмдлөгийн ажил энэ оны хоёрдугаар хагаст эхлэх төлөвлөгөөтэй байгааг тус компани мэдээлэлдээ онцолжээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 13, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.