Монголбанк 2017 онд 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ


Монголбанк 2017 онд 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Ингэснээр 2012-2016 онд хуримтлагдсан гурван их наяд төгрөгийн алдагдлыг 2.8 их наяд төгрөг болгож бууруулсан байна. Дэлхийн зах зээлд алтны үнэ оны эхнээс 10 орчим хувиар өссөн нь үнэт металлын арилжааны орлого нэмэгдэх, нөөц өсөхөд нөлөөлсөн талаар Монголбанк мэдээллээ. Мөн гадаад валютын улсын нөөц гурван тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш чангарснаар макро эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлжээ. Үүнээс гадна дотоодын банкнуудад олгосон зээл, Засгийн газрын үнэт цаас, ипотекийн зээлээр баталгаажсан бондын хүүгийн орлого 2016 оныхтой харьцуулахад 50 гаруй хувиар өссөн байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 16, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.