“Erdene Resource Development” 2018 оны өрөмдлөгийн ажлаа эхлүүлснээ зарлалаа


Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development” компани Баян Хөндий алтны төслийнхөө 2018 оны өрөмдлөгийн ажлаа эхлүүлснээ зарлалаа. “Erdene Resource Development”-ийн Гүйцэтгэх захирал Петер Акерлей “Баян Хөндийд 2017 оны сүүлээр хийсэн өрөмдлөгийн үр дүнд өндөр агууламжтай алтны судал илрүүлсэн” тухай тус компанийн албан мэдэгдэлд онцолсон байна. Мөн энэ оны II улирлын эцсээс эхлэн “Erdene Resourse Development Corporation” бусад төслүүд болох “Altan Arrow”, “Khundii North”, “Ulaan” төслүүддээ өрөмдлөгийн туршилт хийхээр төлөвлөж байгаа ажээ

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 16, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.