Иенийн ханш өндөр байгаагаас Японы экспорт төдийлөн өссөнгүй


Япон улсын гадаад худалдааны тэнцэл гуравдугаар сард 797.3 тэрбум иен буюу 7.4 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Хэдий тийм боловч экспортын хэмжээ жилийн дүнгээр 2.1 хувиар өссөн нь “Bloomberg”-ийн шинжээчдийн таамгаас хоёр дахин бага үзүүлэлт болжээ. Үүнд иенийн ханш өндөр байгаа нь голлох нөлөө үзүүлсэн байна.

Түүнчлэн БНХАУ-д хийх экспортын хэмжээ хоёрдугаар сард өссөн ч Сар шинийн баярыг тохиолдуулан үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоосноос энэхүү үзүүлэлт өнгөрсөн сард эргээд буурчээ. Харин зургаан хувиар өсөх болов уу гэж шинжээчдийн таамаглаж байсан импорт 0.6 хувиар л буурсан байна. Дэлхийн эдийн засаг өсөж байгаа ч худалдааны дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгаа нь зах зээлийн хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж байна гэж шинжээчид үзэж байгаа аж. Цаашлаад иенийн ханш үргэлжлүүлэн чангарах төлөвтэй байгаагаас Япон улсын гадаад худалдааны ашиг буурах эрсдэлтэй байгааг “Tokai Tokyo” судалгааны институтийн шинжээчид анхааруулжээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 19, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.