LME: Кобальтын ханш 2016 оны эхэн үеэс хойш 300 хувиар өсөөд байна


Кобальтын салбарт тэргүүлэгчдийн нэг “Cobalt 27 Capital” компани БНХАУ-ын томоохон компаниудад урт хугацааны турш кобальт нийлүүлэх гэрээ хийхэд ойрхон байгаагаа мэдэгдсэн байна. Цахилгаан  автомашины үйлдвэрлэлээр БНХАУ дэлхийд тэргүүлэх нь нэгэнт ойлгомжтой болоод байгааг компанийн удирдлагууд онцлоод, тус улсын компаниудтай найдвартай түншлэлийн гэрээ байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Үүнээс өмнө кобальтын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч “Glencore” компани Тонго улс дахь кобальтын ордоо БНХАУ-д худалдаж магадгүй байгаагаа мэдэгдэж байсан юм. Ийнхүү БНХАУ дэлхийн кобальтын нөөцийн дийлэнх хувийг эзэмшдэг болбол Европын Холбооны улсууд цахилгаан автомашин үйлдвэрлэлээрээ БНХАУ-тай өрсөлдөх ямар ч боломжгүй болохыг “Glencore”-ийн захирал анхааруулж байсан удаатай аж.

Ухаалаг гар утас, цахилгаан автомашины зай хураагуурын гол элемент болоод байгаа кобальтын ханш 2016 оны эхэн үеэс хойш 300 гаруй хувиар огцом өсжээ. Энэ нь кобальтын ханш сүүлийн 10 жилийн дээд цэгтээ хүрч өссөн тохиолдол болж байна. Хамгийн сүүлийн ханшаар тонн тутам нь 91 мянга 500 ам.долларт хүрээд байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 19, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.