БНАСАУ цөмийн туршилтаа зогсоосныг АНУ, БНХАУ таатай хүлээн авав


БНАСАУ цөмийн зэвсгийн зорилтдоо хүрсэн тул атомын зэвсэг, тив алгасагч баллистик пуужингийн туршилтаа зогсоосон” гэж тус улсын Төрийн агентлаг мэдээллээ. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун ч мөн баасан гарагт болсон эрх баригч намын уулзалтын үеэр үүнийгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Энэ нь дэлхий нийтийг “Цөмийн зэвсэггүй” болох уриалгад нэгдэх зорилготой алхам гэж тэрбээр тайлбарлажээ. Энэ шийдвэр олон улсад тулгамдсан нөхцөл байдлыг зөөлрүүлэх ач холбогдолтойг ажиглагчид онцолж байна. АНУ, БНХАУ тэргүүтэй орнууд энэ шийдвэрийг талархан хүлээн авч байгаагаа мэдэгджээ. БНАСАУ Пхеньянаас зүүн хойд хэсэгт, алслагдмал уулын бүсэд байрлах Пангги-Ри талбайд бүх цөмийн туршилтаа хийдэг. Энэ бүсэд цаашид үйл ажиллагаа явуулах, туршилтаа үргэлжлүүлэхэд маш аюултай болсныг ажиглагчид хэлж байгаа юм. Ким Чен Ун энэ баасан гарагт БНСУ-ын удирдагч Мун Жэ Интэй уулзана. Талууд 2007 оноос хойш анх удаа, түүхэн уулзалт хийх гэж байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 23, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.