Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт 1000 гаруй автомашин хил нэвтэрч байна


БНХАУ-ын талын Ганцмод боомтоор нүүрс тээвэрлэж байгаа автомашинуудыг нэвтрүүлэх гарцыг гурав болгон нэмснээс хойш өдөрт 1000 гаруй автомашин хил нэвтэрч байна. Зөвхөн пүрэв гарагт л гэхэд Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 1012 автомашин нэвтэрч гарсан талаар Гашуунсухайт боомтын захиргаа мэдээллээ. Үүнээс 780 буюу 77 хувь нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнх, 191 буюу 19 хувь нь “Энержи Ресурс” ХХК, үлдсэн нь орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийнх байгаа аж. Харин пүрэв гарагт БНХАУ-ын талын Ганцмод боомтын нэг гарцын хаалгыг автомашин мөргөсний улмаас чөлөөт нэвтрүүлэх боломж нь хязгаарлагдсан байна. Үүнээс болж БНХАУ-ын тал руу нэвтэрсэн нүүрс тээврийн автомашинууд буцаж хилээр ороход хүндрэлтэй болжээ. Гэхдээ пүрэв гарагийн орой гэхэд нийт 830 автомашин Гашуунсухайт-Ганцмодоор хил нэвтрэн орж ирсэн талаар боомтын захиргаа мэдээллээ. Мөн холбогдох засварын ажлыг өнөөдөр хийж гүйцэтгэх юм байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 23, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.