BI: Газрын тосны нийлүүлэлтийн илүүдэл арилсан ч гарц танах хөтөлбөр цаашид ч үргэлжилнэ


OPEC-ийн гишүүн болон гишүүн бус орнуудын сайд нар Саудын Арабт уулзаж, гарц танах хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж байна. Хэдийгээр зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл арилсан ч OPEC-ийн гишүүн орнууд болон ОХУ газрын тосны гарцыг танасан хэвээр байх төлөвтэй байна. Энэ нь зах зээл бүрэн тогтворжтол буюу 2019 оны эцэс хүртэл үргэлжилж магадгүй байгааг Саудын Арабын Эрчим хүчний сайд онцолж байгаа юм. 2017 оны нэгдүгээр сард л гэхэд газрын тосны зах зээлд 340 орчим сая баррелийн илүүдэл үүсээд байжээ. Хэдий тийм боловч 16 сар гарцаа танасны дүнд газрын тосны ханш 70 ам.долларт хүрсэн байна. Энэ нь гурван жилийн дээд түвшинд тооцогдож байгаа юм. Энэ удаагийн уулзалтын дараах мэдэгдлийн дараа брент газрын тосны ханш 73.7 ам.долларт хүрсэн бол “Вест Техас” газрын тосны ханш 68.2 ам.долларт хүрч тус тус өссөн байна. Нөгөө талаас дэлхийн геополитикийн эрсдэл нэмэгдэж нийлүүлэлт улам буурч байгаа нь ханш өсөхөд мөн нөлөөлж байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 23, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.