Хөнгөн цагааны ханш унаснаар “Chalco” -ийн I улирлын ашиг 19.4 хувиар буурав


БНХАУ-ын Төрийн өмчит “Chalco” компанийн ашиг энэ оны эхний улиралд 19.4 хувиар буурч, 308.6 сая юань буюу 48.9 сая ам.долларт хүрсэн байна. Харин борлуулалтын орлого нь 36.7 тэрбум юаньд хүрсэн ньжилийн дүнгээр 10.5 хувиар буурсан дүн болжээ. Тайлант хугацаанд хөнгөн цагааны ханш уналттай байсан нь ерөнхий үзүүлэлтээс доош татсан байна. Мөн нэг удаагийн 282 сая юанийн ашгийг эс тооцвол “Chalco”-ийн цэвэр ашиг 26 сая юаниар хэмжигдэх байсныг “Argonaut Securities”-ийн шинжээчид онцолжээ. 2018 оны эхний гурван сард хөнгөн цагааны ханш ерөнхийдөө унах хандлага давамгай байсан байна. Хэдий тийм боловч дөрөвдүгээр сараас буюу АНУ “Rusal”-ийн эсрэг хориг тавьсны дараа Шанхайн Хөрөнгийн биржид найман хувиар, Лондоны биржид 25 орчим хувиар өсөөд байсан юм.

“Chalco” компани өнгөрсөн онд 3.6 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэсэн байна. Үүнтэй харьцуулахад “Rusal” компани 3.7 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэжээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 25, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.