Fitch: Монгол Улсын ДНБ 2018 онд 4.5 хувиар өсөх төлөвтэй


Монгол Улсын эдийн засаг болоод банкны салбарт ойрын хугацаанд тулгарч болох эрсдэлүүд буурч байна гэж “Fitch” агентлаг дүгнэлээ. Учир нь банкнуудын активын чанарт үнэлгээ хийснээр банкны систем дэх хөрөнгийн хүрэлцээтэй байдалтай холбоотой тодорхойгүй буурсан гэж үзэж байна. Үүнээс гадна нүүрсний экспортод нөлөөлсөн БНХАУ-ын хил дээр саатлыг шийдэхэд ахиц гарч байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг сааруулах эрсдэлийг бууруулах нөлөөтэй гэж “Fitch” мэдэгдэлдээ онцолжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг БНХАУ-д айлчилсны дараа буюу дөрөвдүгээр сард боомтын асуудалд ахиц гарч байгааг албаныхан мэдээлсэн юм. 2018 онд эдийн засгийн өсөлт 2017 оныхоос арай доогуур буюу 4.5 хувьтай байна гэж тус агентлаг тооцоолжээ. ГХэдий тийм боловч эдийн засгийн орчин нөхцөл сайжрахын хэрээр Монгол Улсын эрх баригчид Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн зорилтуудаа хэрэгжүүлэхээс ухрах эрсдэл байгаа гэж тус агентлаг үзэж байна.

Нөгөө талаас эдийн засаг сэргэж, төсвийн сахилга бат сайжирч, гадаад валютын нөөц өсөн нэмэгдэж байгааг мэдэгдэлдээ дурджээ. Мөн Монголбанкны хараат бус байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн реформууд нь хяналт зохицуулалтын бүтцэд байсан дутагдлыг арилгах алхам болж байна гэж “Fitch” үзэж байна. Монголбанкны хувьд санхүүгийн долларжилтыг бууруулах бодлого барьж байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 25, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.