“Glencore”-ийн эзэмшлийн “Katanga Mining” кобальт үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлнэ


“Glencore”-ийн эзэмшдэг “Katanga Mining” компани кобальт үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэхэд ойрхон байна. Тус компани 2017 онд кобальтын нийлүүлэлтээ нэмэгдүүлэх зорилгоор Ардчилсан Конго улсад үйл ажиллагаагаа шилжүүлсэн нь нийт үйлдвэрлэлд дэмжлэг болжээ. Цэнэг хураагуурт ашиглагддаг гол түүхий эд кобальтын ханш цахилгаан автомашины эрэлт огцом нэмэгдэхтэй зэрэгцээд тасралтгүй өсөж байгаа юм. Улмаар “Katanga Mining”-ийн хувьцааны ханш ч 2017 оноос хойш 1200 хувиар өсөөд байгаа ажээ. Өндөр ашигтай ажиллаж байгаа ч “Katanga Mining”-ийг тойрсон асуудлууд нэмэгдсээр байна. Тухайлбал, “Katanga Mining”-ийн охин компанийн 25 хувийг эзэмшдэг Конго улсын Төрийн өмчит “Gecamines” компани “Katanga Mining”-ийг шүүхэд өгөөд байна.

2019 онд “Katanga Mining” компани 34 мянган тонн кобальт олборлох зорилт тавиад байгаа аж. Ингэснээр тус компани “Glencore”-ийн хамгийн их ашиг олдог компаниудын нэг болох юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 25, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.