Литийн нийлүүлэлтийн 20 хувийг дангаар бүрдүүлдэг “SQM” олборлолтоо 2-4 дахин нэмэгдүүлнэ


Чилийн “SQM” компани цахилгаан автомашин үйлдвэрлэлийн гол түүхий эд болох литийн нийт нийлүүлэлтийн 20 хувийг дангаар хангаж байна. Түүнчлэн тус улсын Засгийн газартай гэрээ хийснээр “SQM”-ийн олборлолт хамгийн багадаа 2-4 дахин нэмэгдэх боломжтой болсныг тус компанийн удирдлагууд онцолж байна. Цахилгаан авто машины салбараа эрчимтэйгээр тэлж байгаа БНХАУ-ын үйлдвэрлэгчид литийн нөөцийг ашиглахаар “SQM”-тэй гэрээ хэлцэл хийхээр хичээж байгаа аж. Дэлхий даяар цахилгаан автомашины үйлдвэрлэл өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор цэнэг хураагуурт голчлон ашиглагддаг литийн ханш түүхэн дээд хэмжээндээ хүрч өсөөд байгаа юм. Дараагийн 20 жилд ч литийн эрэлт жилийн 12 хувиар тасралтгүй өссөөр байхыг “Signumbox”-ийн шинжээчид тооцоолоод байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


April 30, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.