“Apple”-ийн эзэмшил дэх компанийн бондын хэмжээ буурав


“Apple”-ийн эзэмшил дэх компанийн бондын хэмжээ 2013 оноос хойш анх удаа буурсан байна. Энэ нь АНУ-д хийгдэж байгаа татварын шинэчлэлтэй холбоотой болохыг салбарын шинжээчид онцолж байгаа юм. 2018 оны I улирлын байдлаар “Аpple”-ийн худалдаж авсан нийт бонд 136 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан нь сүүлийн таван жилийн доод түвшинд тооцогдож байна. АНУ-ын татварын шинэчлэлээс өмнө “Apple”, “Alphabet”зэрэг өндөр ашиг, орлоготой компаниуд жижиг компаниудын бондыг худалдан авч, их хэмжээний санхүүжилт олгодог байжээ. Ингэснээр гадаадад олсон ашиг, орлогоо АНУ-д оруулж, татвар төлөх шаардлагагүй болдог байсан байна. Харин шинэ татварын бодлогоор компаниуд АНУ-д орлогоо оруулахад илүү хялбар, зардал багатай болсноор тус компанийн бондын зах зээлийн идэвхжил суларч эхэлсэн байна. Тухайлбал, зэрэглэл өндөртэй, эрсдэл багатай бонд гаргалт жилийн дүнгээр долоон хувиар буураад байгаа ажээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


May 8, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.