FLIPKART: КОМПАНИЙНХАА 75 ХУВИЙГ “WALMART”-Д ХУДАЛДАНА


Энэтхэгийн цахим худалдааны тэргүүлэх групп “Flipkart”-ийн удирдлагууд компанийнхаа 75 хувийг “Walmart” компанид 15 тэрбум ам.доллараар худалдахаар боллоо гэж ойрын эх сурвалж мэдээллээ. Хэлцлийн дүнд “Softbank” компани “Flipkart”-ийн 20 хувийн эзэмшлээ мөн “Walmart”-д зарж байна гэсэн үг юм. Хэлцлийг дараагийн 10 хоногийн дотор эцэслэнэ гэж ойрын эх сурвалж мэдээлж байна. Хэлцэл амжилттай болбол “Walmart” 1.3 тэрбум хүнтэй Энэтхэгийн зах зээлд цахим худалдаагаар “Amazon”-той өрсөлдөж эхлэх юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


May 8, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.