TerraCom: II улиралд Япон, БНСУ-ын зах зээлд туршилтаар дулааны нүүрс нийлүүлнэ


Баруун Ноён Уул ордод олборлолт явуулдаг “TerraCom” компани энэ оны II улиралд 532 мянган тонн нүүрс нийлүүлэхээр худалдан авах талтай тохирсон гэж мэдэгдлээ. Ингэснээр энэ улиралд 462 мянган тонн нүүрс нийлүүлэх зорилтоо бүрэн биелүүлж байна. Нүүрс борлуулах дундаж үнэ нь 78 ам.доллар гэж тооцож байгаа аж. Ингэснээр 41.5 сая ам.долларын орлого төвлөрүүлэх юм байна. Өөрөөр хэлбэл 41 австрали долларын маржинтай ажиллах өмнөх таамаг биелж байна. Тус компанийн мэдээлснээр II улиралд Япон, БНСУ-ын зах зээлд туршилтаар дулааны нүүрс нийлүүлэхээр төлөвлөжээ. Тус компани арлын орнуудын зах зээлд цаашид жилд 1.3-1.5 сая тонн нүүрс нийлүүлэх зорилт тавиад байна. 2018 онд “TerraCom” компани Баруун Ноён Уул коксжих нүүрсний ордоос 1.5 сая тонн нүүрс, “Blair Athol” уурхайгаас хоёр сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөж байна.

“TerraCom” компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилд 22.5 хувиар унажээ. Нэгж хувьцаа нь 0.24 австрали доллараар үнэлэгдэж байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


May 8, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.