Дональд Трампын засаг захиргаа АНУ-д оруулах БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж магадгүй


Дональд Трампын засаг захиргаа БНХАУ-ын бизнесүүдийн АНУ-д хийх хөрөнгө оруулалтыг хязгаарлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Ялангуяа АНУ-ын технологийн компаниудыг худалдаж авах эрхийг нь хааж, хувь эзэмшлийг нь авахыг хориглох хуулийн төслийг яаралтай хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэхээр болжээ. Үүнээс өмнө Ши Жиньпиний Эдийн засгийн ахлах зөвлөх Лью Хи Вашингтонд айлчилж АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны маргааныг намжаах анхан шатны хэлцлүүдийг хийж чадсан юм. Үүний зэрэгцээ БНХАУ-ын талд хязгаарлалт тавих өөр асуудлуудыг хөндөж эхэлсэн нь олон улсын шинжээчдийн анхаарлыг татаж байна. БНХАУ-ын Засгийн газар маргаанаа яриа хэлэлцээрээр шийдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр ирсэн юм. Гэхдээ тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч хоёр улсын хоорондын худалдаа жил ирэх бүр нэмэгдэж байгаа тул цаашид ч худалдааны маргаан гарсаар байхыг үгүйсгэхгүй гэж мэдэгджээ.

Ши Жиньпиний Эдийн засгийн ахлах зөвлөх Лью Хи “Цаашид ч АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны маргаан гарахыг үгүйсгэхгүй. Хэдий тийм боловч хоёр улсын Засгийн газар хүмүүсийнхээ эрх ашигт нийцсэн шийдвэрүүд гаргахын тулд харилцан ойлголцолтой байж, өөр хоорондын ялгаатай байдлаа хойш тавина гэж найдаж байна. Мөн дэлхий глобальчлагдаж байгаагийн хэрээр олон улсын худалдааны хууль дүрэм худалдааны маргаан гарах эрсдэлийг бууруулна гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


May 22, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.