Николас Мадуро Венесуэлийн Ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо


Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд социалист удирдагч Николас Мадуро ялалт байгуулсан талаар тус улсын Үндэсний сонгуулийн зөвлөл мэдээллээ. Санал хураах төвүүдийн 93 хувь нь эцсийн дүнгээ ирүүлснээс Николас Мадуро 5.8 сая хүний санал авсан байна. Энэ нь хамгийн ойрын өрсөлдөгч Хэнри Фалконоос дөрвөн саяар илүү санал авсан гэсэн үг юм. Хэдий тийм боловч сөрөг хүчний удирдагч Жавиар Бартучи хууль бус сонгууль болсон гэж үзэж, дахин сонгууль явуулахыг шаардсан байна. Учир нь тэрбээр “Сонгуулийн дүнд хөндлөнгөөс нөлөөлсөн” гэж үзэж байгаа ажээ. АНУ болон бусад улс орнууд ч мөн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдээд байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


May 22, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.