ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ЗОХИСТОЙ ХЭМЖЭЭНЭЭС 6-7 НЭГЖ ХУВИАР ӨНДӨР БАЙНА


Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр банкны систем дэх чанаргүй зээл дөрөвдүгээр сарын байдлаар 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар өсөөд байна. Чанаргүй зээлийн 47.1 хувь нь уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарт хуримтлагджээ. Макро эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлийн хөгжил, шүүхийн тогтолцоо зэрэг нь чанаргүй зээлийн өсөлтөд нөлөөлж байна гэж Монголбанк мэдээлж байна. Чанаргүй зээл нийт зээлийн 8-9 хувийг эзэлж байгаа нь зохистой хэмжээнээс 6-7 нэгж хувиар давсан үзүүлэлт болж байгаа ажээ. Чанаргүй зээлийн хэмжээ өсөх нь банкны салбарын дархлааг бууруулах, эдийн засгийн өсөлтийг сааруулах, бодит секторын зээл хумигдах зэрэг сөрөг нөлөөтэйг Монголбанк онцолж байна. Тиймээс чанаргүй зээлийг бууруулах стратеги боловсруулж, санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд өргөн барихаар болжээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


May 22, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.