Aspire Mining: Хойд чиглэлийн төмөр замын коридорын хүрээнд Туватай санамж бичиг байгуулсан


ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улс болон Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид хойд чиглэлийн төмөр замын төслийн асуудлаар өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт уулзсан талаар “Aspire Mining” компани мэдээллээ. Энэхүү уулзалтын үеэр талууд Овоотоос Тувагийн нийслэл Кизил хүрэх төмөр замын төсөлд дэмжлэг болох чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна. ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөнд энэхүү хойд чиглэлийн төмөр замын коридор чухал ач холбогдолтойд тооцогдож байгаа гэдгийг тус улсын Засгийн газраас мэдээлсэн юм. Харин “Aspire Mining” компанийн хувьд Эрдэнэт-Овоот чиглэлийн 549 км урт төмөр замыг байгуулахаар зорьж байна. Энэхүү төмөр зам нь хойд чиглэлийн төмөр замын коридорын нэг хэсэг болохоор тооцож байгаа юм. Дээрх мэдээллийн дараа Австралийн Хөрөнгийн биржид “Aspire Mining”-ийн хувьцааны ханш 10.53 хувиар өсөж, 0.021 австрали доллар боллоо.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


May 22, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.