Rio Tinto: Австралийн холбогдох албаныхан автомат жолоодлоготой галт тэргээр нүүрс тээвэрлэх зөвшөөрөл олгосон


Австралийн баруун хэсэгт байрлах төмрийн хүдрийн уурхайгаас автомат жолоодлоготой галт тэргээр тээвэр хийх зөвшөөрлийг тус улсын холбогдох албанаас баталгаажуулсан талаар “Rio Tinto” групп мэдээллээ. 2018 оны эцэс гэхэд энэхүү төслийг хэрэгжүүлж дуусна гэж тус компани тооцоолж байгаа аж. Улмаар 2018 онд багтаан 330-340 сая тонн төмрийн хүдэр тээвэрлэхээр тооцоолж байгаа юм байна. Автомат жолоодлоготой галт тэрэг нь хүний удирдлагатай хөдөлдөг хэрэгслээс 20 хувиар илүү хурдан тээвэр хийж байгааг туршилтаар тогтоосон гэж “Rio Tinto” компани мэдээлсэн юм. Түүнчлэн алт, зэсийн “Grasberg” төслөөс “Rio Tinto”-ийн эзэмшилд байгаа 40 хувийг худалдаж авах яриа хэлэлцээг Индонезийн Засгийн газар хийж байгаа гэсэн мэдээллийг албаны эх сурвалжууд өгсөн байна.

Үүнээс гадна “Rio Tinto” группийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак “Конго, Өмнөд Африк, Монгол, Австрали зэрэг байгалийн баялагтай улсуудад үндсэрхэг үзэл газар авч байгаа нь том асуудал болж байна” гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.

“Rio Tinto”-ийн хувьцааны ханш Австралийн Хөрөнгийн биржид энэ даваа гарагт 1.1 хувиар буурч, 84.87 австрали доллар болсон байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


May 22, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.