Steppe Gold: V сарын 24-нд Торонтогийн Хөрөнгийн биржид анхдагч хувьцааны арилжаагаа нээнэ


“Steppe Gold” компани тавдугаар сарын 24-нд Торонтогийн Хөрөнгийн биржид анхдагч хувьцааны арилжааны нээлтээ хийх зорьж байгаа талаар мэдээллээ. Тус компани Торонтогийн Хөрөнгийн биржээс 20-30 сая канад долларын хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан юм. “Steppe Gold”-ийн хувьд Монгол дахь Алтан Цагаан овоо төслийн талбайдаа энэ онд 20 мянган метрийн өрөмдлөг хийхээр төлөвлөж байгаа ажээ. Мөн энэ онд багтааж анхны олборлолтоо хийхээр зорьж байна. Үүнээс гадна Баянхонгор аймаг дахь “Уудам хөндий” төслийн талбайгаасаа алтны өндөр илэрц бүхий дөрвөн хэсгийг олж илрүүлсэн талаар мэдээллээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


May 22, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.