“Xanadu Mines”-ийн хувьцааны ханш 15 орчим хувиар өсөв


Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компанийн хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногт 15 орчим хувиар өслөө. Түүнчлэн тус компанийн гурван захирал нийт 54 мянган ам.долларын хувьцаа авсан мэдээллийн дараа хувьцааны ханш нь 10 хувиар өсжээ. “Xanadu Mines”-ийн хувьд энэ оны эхний улиралд Өмнөговь аймгийн нутагт байрлах “Хармагтай” ордод хэд хэдэн хэсэгт хайгуул хийсэн байна. Энэ дунд “Зараа” хэмээн нэрлэгдсэн шинэ талбайг илрүүлсэн нь гол үр дүн байлаа. “Хармагтай” орд нь “Оюу Толгой”-ийн ордоос хойд зүгт 120 км-ийн зайд, Улаанбаатараас баруун урд зүгт 440 км-ийн зайтай оршдог. Үүнээс гадна тус компани Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх сонирхолтой байгаагаа өмнө нь мэдээлж байсан юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


May 22, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.