Н.Баяртсайхан: Банкнууд өөрийн хөрөнгөө хангаж чадвал Дахин хөрөнгөжүүлэх хуулийг хэрэглэх шаардлагагүй


Арилжааны банкнууд 2018 ондоо багтааж өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх бүрэн бололцоотой гэж Монголбанк мэдээллээ. “Хэрэв арилжааны банкнууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлбэл УИХ-аар хэлэлцэх гэж буй Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийг хэрэглэх шаардлагагүй” гэж Монголбанкнаас үзэж байгаа юм.Арилжааны банкнуудад активын чанарын үнэлгээ хийхэд системийн хэмжээнд өөрийн хөрөнгийн дутагдал 510 гаруй тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.9 хувьтай тэнцсэн байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


June 4, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.