Татварын багц хуульд тусгасан хөрөнгө оруулалтыг дэмжих онцлох 3 заалт


Татварын багц хуулийн шинэчлэлээр хувь хэмжээг бууруулж байгаа ч төсөвт дарамт болохгүй гэж Сангийн яам мэдээллээ. Харин дунд хугацаандаа татварын орлого 13-14 хувиар нэмэгдэнэ гэж үзэж байна. Учир нь Татварын багц хуулийн төсөлд хөрөнгө оруулалтыг дэмжсэн хэд хэдэн өөрчлөлтийг тусгаж өгчээ. Тухайлбал, барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацааг 25 жил болгож бууруулсан байна. Хоёрдугаарт алдагдал шилжүүлэх хугацааг салбараар нь ялгахгүй бүгд таван жил болгожээ. Ингэснээр хөрөнгө оруулалт ихээр хийгдэж байгаа үед алдагдлаа тооцохгүй дараагийн жилүүдэд тооцох боломж бий болж байна. Үүнээс гадна хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор Хөрөнгийн биржээр гаргасан хувьцаа, өрийн бичиг, зээлийн хүүгийн орлогыг 20-иос таван хувь болгон бууруулах заалт оруулжээ. Мөн Монгол Улсын аж ахуйн нэгж гадаадад үйл ажиллагаа явуулж татвар төлсөн бол Монгол Улсын татвараас хасаж тооцохоор болсон гэж Сангийн яам мэдээллээ.

Татварын багц хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд энэ хаврын чуулганаар Татварын багц хуулийг хэлэлцэж батлах төлөвтэй байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


June 4, 2018
Вэб дизайн & Вэб сайтыг Safesoft Solution LLC хөгжүүлэв.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.